Бидний тухай

Ganzorig Business School байгуулагдсан шалтгаан

Өнгөрсөн жилүүдэд Ганзориг багш маань олон шилдэг захирлууд, менежерүүдийг сургаж, бэлтгэсэн байна. Ганзоригийн удирдлаган дор хөгжсөн захирлууд өнөөдөр монголын томоохон компаниудыг удирдаж байна. 

Ганзориг багш өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй, бизнест амжилт олох мөрөөдөлтэй, карьераа дэвшүүлэх зорилготой залуучуудад боломж олгох үүднээс энэхүү сургуулийг байгуулсан юм. 

Өнөөгийн монголд салбарын шилдэг мэргэжилтнүүдээс суралцах боломж хомс байдаг билээ. Тэгвэл манай сургууль хамгийн шилдэг багш нарыг нэгтгэж таны мөрөөдөлд хүрэх гишгүүр болох эрхэм зорилготойгоор байгуулагдсан билээ.    

Үүсгэн байгуулагчийн тухай

Өлзийбаярын Ганзориг багш бол туршлагатай хөрөнгө оруулагч, шилдэг бизнесмэн, менежер, эдийн засагчдын төлөөлөл билээ. Тэрээр мөн менежмент, санхүүгийн чиглэлээр 20 шахам жил хичээл заасан, туршлагатай багш юм. 

БИЗНЕСМЭН
Ө.Ганзориг захирал сүүлийн 10 жилийн монголын хамгийн амжилттай стартапуудын нэгийг байгуулсан юм. Түүний оргүй хоосноос байгуулсан Мандал Даатгал нь өнөөдөр 60 шахам тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, манай улсын томоохон корпорациудын нэг болон хөгжиж байна.

МЕНЕЖЕР
Ганзориг багш анх 25 настайдаа банкны дэд захирлын албан томилогдон ажилласнаасаа хойш сүүлийн 20 шахам жил удирдах ажил хийж байна. Тэрээр Худалдаа Хөгжлийн Банк, Улаанбаатар Хотын банк, Хас банк, Тэнгэр даатгал, Голомт банк, Монголын Хөрөнгийн Бирж, Монголбанк зэрэг манай улсын эдийн засгийн гол хөдөлгүүр болсон байгууллагуудад менежментийн төвшинд ажиллаж туршлагажсан билээ. Ө.Ганзориг багшийн удирдлаган дор Голомт банк банкны системд хамгийн өндөр өсөлтүүдийг үзүүлснийг та бүгд мэдэж байгаа байх.
Ө. Ганзориг 2016 оны Дэлхийн эдийн засгийн форумаас Дэлхийн шилдэг 100 залуу лидерийн нэгээр нэрлэгдсэн юм.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ
Ө.Ганзориг өнгөрсөн хугацаанд Хонг Конг, Нью Йорк, Лондон, Торонто, Сингапур зэрэг санхүүгийн төвүүдэд байрлах олон улсын хөрөнгө оруулалтын сангуудтай хамтран олон тооны хөрөнгө оруулалтын төслүүд дээр ажилласан юм. Тэрээр Монгол, Бангладеш, Узбекистан зэрэг улсуудад олон арван сая долларын хөрөнгө оруулалтын төслүүдэд хамтран хөрөнгө оруулагчаар оролцож туршлага хуримтлуулсан юм. Анх Мандал Даатгалыг үүсгэн байгуулахдаа Торонтогийн Хөрөнгийн Бирж дээрээс мөнгө босгосон бөгөөд Монголын Хөрөнгийн Бирж дээр хувьцаагаа гарсан хэд хэдэн томоохон төслүүдийг удирдаж ажилласан юм.

БАГШ
Ө.Ганзориг багш санхүүгийн зах, менежмент, менежментийн психологи, философи зэрэг олон сэдвээр хичээл зааж ирсэн. Түүний зохиосон Санхүүгийн Философи болон Менежментийн Психологи номнууд нь шилдэг номнуудын жагсаалтанд орсон, олон нийтийн унших дуртай бүтээлүүд болсон юм. Ганзориг багшийн олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотноо байгуулсан Дэлхийн Санхүүгийн Түүхийн Музей нь хэдийнэ олон нийтийн очих дуртай газар болжээ. Энэ музей нь манай сургуулийн сургалтын талбар болон ашиглагдах болно.