Ажилтнуудаа тасралтгүй хөгжүүлдэг компаниуд амжилт гаргадаг.

Групп хөнгөлөлт
Багцын хөнгөлөлт
Гишүүнчлэлийн эрх
Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр
Ажлаа хийнгээ суралцах боломж

Манай сургуультай хамтарч ажилтны хөгжлийн хөтөлбөр гаргах боломжтой.

Бидний давуу тал

Бид сургалтын өмнө сургалтын хэрэгцээ болон хүлээлтийг судлах судалгаа авч, сургалтаа идэвхитэй сургалтын 3Н /Head-Heart-Hand/ арга зүйгээр зөвхөн тухайн компанийн онцлогт тохируулан интерактив сургалт явуулж, сургалтын дараа үр дүнгийн судалгаа авч тайлан илгээх болно.

Байгууллагын захиалгат сургалтууд:

  • Менежментийн Психологи 
  • Манлайллын шилжилт 
  • Процесс менежмент 
  • Төслийн менежмент 
  • Өөрчлөлтийн менежмент
  • Байгууллагын соёл
  • Хандлага ба ажлын амжилт 
  • Бүтээмжтэй ажилтан 
  • EQ Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар 
  • Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх аргачлалууд 
  • Харилцааны ур чадвараа дээшлүүлж амжилтыг бий болгох нь 
  • Ажлаас халшрах хам шинж ба түүнээс сэргийлэх аргууд 
  • Энергийн менежмент-Амьдралын тэнцвэр 
  • Стресс менежмент 
  • Асуудал шийдвэрлэх чадвар 
  • Багийн ажиллагаа 
  • Албан харилцааны ёс зүй, хамтын ажиллагаа
  • Харилцагчийн үйлчилгээ 
  • Борлуулалтын менежмент 
  • Харилцааны ур чадвар хөгжүүлэх нь
  • Хувийн санхүүгээ зохицуулах чадварт суралцах 
  • Хуримтлалын хүч 
  • Санхүүгийн менежмент 
  • Кибер аюулгүй байдал
  • Мэргэжилээ хэрхэн сонгох вэ?
  • Цагийн менежмент ба хувийн зохион байгуулалт 
  • Дадал зуршил түүний хүч 
  • Өглөөний хүн болж цаг хугацааны эзэн байх нь 
  • Эрүүл зөв, амьдралын хэв маягт суралцах нь

Үнийн мэдээлэл: 350,000 төгрөг /Хүний тоо хамаарахгүй/ 1цаг-/60 минут/

Д.Алтантуяа

Багш

2011 оноос хойш Боловсрол, Хүний нөөцийн салбарт Хувь хүний хөгжил, Хүний нөөцийн менежмент, Бизнес урирдлагын сургалтууд явуулж, Боловсролын чиглэлийн 3 төсөл, 6 хөтөлбөр хэрэгжүүлж байсан туршлагатай.Арга з үйч багш цолтой. Бээжингийн багшийн их сургуульд Боловсролын менежментээр магистрт суралцсан.

2012 оноос хойш Монгол Үндэсний Худалдааны Аж Үйлдвэрийн Танхим, Гадаад худалдааны Академид багш, Хүний Нөөцийн Удирдлагын Шинэчлэлийн Академид Сургалтын Үйл ажиллагаа хариуцсан дарга, MSDI PRO HR Consulting company-д Сургалт хөгжлийн зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.
Энэтхэгийн ST Hopkings college-HRM Academy Бизнес удирдлагын хөтөлбөр, CEO College-Захирлуудын сургалт, Төслийн удирдлагын хүрээлэн-Төслийн менежмент, Agile management, ШУТИС-CDIO үр дүнд суурилсан идэвхтэй сургалтын арга зүй багшлах эрхийн хөтөлбөрт тус тус суралцсан.


Одоо Ганзориг Бизнес Сургуулийн гүйцэтгэх захирал, багшаар ажиллаж байна.

Т.Дэнсмаа

Багш

2006 оноос Банк санхүүгийн салбарт ажилласан. Хас Банкинд Хадгаламжийн хэлтсийн захирал, Голомт банкны Бизнес хөгжлийн хэлтсийн захирлаар ажиллаж байгууллагын стратеги, эрхэм зорилго, алсын хараанд нийцсэн олон улсад жишиг болохуйц шинэ бизнес, бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, зах зээл дээр буй бүтээгдэхүүдэд хяналт тавьж, зогсолтгүй сайжруулах, борлуулах ажлуудыг хийж байсан туршлагатай.

Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийг санхүүч мэргэжлээр төгссөн. Harvard Kennedy School-“ Real leadership” сургалт, АНУ-SEEP network-Санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг идэвхижүүлэх, Шри-Ланка Womens World Banking-Hatton National Bank Банкны бүтээгдэхүүн үйлчилгээг амжилттай нэвтрүүлэх маркетинг борлуулалтын арга барилууд, Солонгос улс-Шинхан банк-бүтээгдэхүүн хөгжүүлэлт, Төслийн удирдлагын PMbok 6, Wagner Asia Mongolia –“6-Sigma-Green belt” тус тус мэргэшсэн. Монгол HD телевизийн Аппрентис Монгол шоуны сезон 1-ийн оролцогч.


Одоогоор Мандал санхүүгийн нэгдлийн дэд захирал, Мандал даатгал ХК-ийн Иргэдийн даатгал хариуцсан захирлаар ажиллаж байна.

Байгууллагын багцын мэдээлэл авахыг хүсвэл доорх формыг бөглөөд явуулна уу. Бид тантай эргээд холбогдох болно.

Байгууллагын сургалт захиалга