Бидний тухай

Ganzorig Business School байгуулагдсан зорилго

Өнгөрсөн жилүүдэд Ө.Ганзориг нь олон шилдэг захирлууд, менежерүүдийг сургаж бэлтгэжээ. Ганзоригийн удирдлага дор хөгжсөн захирлууд өнөөдөр Монголын томоохон компаниудыг удирдаж байна. 

Тэрбээр өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй, бизнест амжилт олох мөрөөдөлтэй, карьераа дээшлүүлэх зорилготой залуучуудад боломж олгох үүднээс энэхүү сургуулийг байгуулжээ. 

Салбар бүрийн шилдэг мэргэжилтнүүдээс суралцах боломж хомс болсон өнөө үед манай сургууль шилдэг багш нарыг нэгтгэж, таныг мөрөөдөлдөө хүрэхэд дэмжлэг үзүүлэх зорилгыг өвөртлөн үйл ажиллагаагаа явуулж байна.    

Үүсгэн байгуулагчийн тухай

Үүсгэн байгуулагч Өлзийбаярын Ганзориг нь туршлагатай хөрөнгө оруулагч, шилдэг бизнесмэн, менежер, эдийн засагчдын нэгэн төлөөлөл. Тэрбээр менежмент, санхүүгийн чиглэлээр 20 орчим жил хичээл заасан туршлагатай. 

БИЗНЕСМЭН
Ө.Ганзориг захирал Монголын амжилттай стартапуудын нэгийг байгуулсан. Түүний байгуулсан Мандал Даатгал нь өнөөдөр 60 орчим тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, манай улсын томоохон корпорацуудын нэг болон хөгжиж байна.

МЕНЕЖЕР
Анх 25 настайдаа банкны дэд захирлын албанд томилогдсон тэрбээр ажилласнаасаа хойш сүүлийн 20 орчим жил удирдах алба хашиж байна. Худалдаа Хөгжлийн Банк, Улаанбаатар Хотын банк, Хас банк, Тэнгэр даатгал, Голомт банк, Монголын Хөрөнгийн Бирж, Монголбанк зэрэг манай улсын эдийн засгийн гол хөдөлгүүр болсон байгууллагуудад менежментийн түвшинд ажиллаж, туршлагажжээ. Мөн түүнчлэн Ө.Ганзоригийн удирдлага дор Голомт банк банкны системд хамгийн өндөр өсөлтүүдийг үзүүлсэн.
Тэрбээр 2016 оны Дэлхийн эдийн засгийн форумаас Дэлхийн шилдэг 100 залуу лидерийн нэгээр нэрлэгджээ.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ
Өнгөрсөн хугацаанд Хонг Конг, Нью-Йорк, Лондон, Торонто, Сингапур зэрэг санхүүгийн төвүүдэд байрлах олон улсын хөрөнгө оруулалтын сангуудтай хамтран олон тооны хөрөнгө оруулалтын төслүүд дээр ажиллажээ. Түүгээр зогсохгүй Монгол, Бангладеш, Узбекистан зэрэг улсуудад олон арван сая долларын хөрөнгө оруулалтын төслүүдэд хамтран хөрөнгө оруулагчаар оролцож, туршлага хуримтлуулсан юм. Анх Мандал Даатгалыг үүсгэн байгуулахдаа Торонтогийн Хөрөнгийн Бирж дээрээс мөнгө босгосон бөгөөд Монголын Хөрөнгийн Бирж дээр хувьцаагаа гарган хэд хэдэн томоохон төслүүдийг удирдаж ажилласан юм.

БАГШ
Ө.Ганзориг нь санхүүгийн зах, менежмент, менежментийн психологи, философи зэрэг олон сэдвээр хичээл зааж ирсэн. Түүний сийрүүлэн бичсэн Санхүүгийн Философи болон Менежментийн Психологи номууд нь шилдэг номуудын жагсаалтад орон хэдийн олон нийтийн унших дуртай бүтээл болжээ. Мөн тэрбээр олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотноо Дэлхийн Санхүүгийн Түүхийн Музейг байгуулсан байна. Энэ музей нь тус сургуулийн сургалтын талбар болон ашиглагдаж буй.

Leave a Reply